Wednesday, February 26, 2014

Алтан нөхөд


Уулзахгүй удвал биесээ санадаг
Уул шиг сайхан нөхөд гэж байдаг
Наргиан хөгжөөнтэй хааяа уулзахад
Нартын амьдрал уужимхан болдог
Наргиан хөгжөөнтэй хааяа уулзахад
Нартын амьдрал уужимхан болдог

Сураггүй удвал сэтгэл гунддаг
Суварга шиг гэгээтэй нөхөд гэж байдаг
Бараа бараандаа амьдарч явахад
Бадмаараг орчлонг хайрламаар болдог

Зүдрэхийн цагт зовлон хуваалцсан
Зүрхний хэдэн анд минь ээ
Азын орчлонд жаргал хуваалцсан
Амьдралын алтан нөхөд минь ээ

Хэн хэн рүүгээ адуу шиг гүйдэг
Хийморь сэргээсэн нөхөд гэж байдаг
Мөрөө түшилцээд хааяа дуулалдахад
Мөнгөн дарс ч амттай л болдог

Цогдоржийн Бавуудорж

No comments: