Wednesday, February 26, 2014

Алтан нөхөд


Уулзахгүй удвал биесээ санадаг
Уул шиг сайхан нөхөд гэж байдаг
Наргиан хөгжөөнтэй хааяа уулзахад
Нартын амьдрал уужимхан болдог
Наргиан хөгжөөнтэй хааяа уулзахад
Нартын амьдрал уужимхан болдог

Сураггүй удвал сэтгэл гунддаг
Суварга шиг гэгээтэй нөхөд гэж байдаг
Бараа бараандаа амьдарч явахад
Бадмаараг орчлонг хайрламаар болдог

Зүдрэхийн цагт зовлон хуваалцсан
Зүрхний хэдэн анд минь ээ
Азын орчлонд жаргал хуваалцсан
Амьдралын алтан нөхөд минь ээ

Хэн хэн рүүгээ адуу шиг гүйдэг
Хийморь сэргээсэн нөхөд гэж байдаг
Мөрөө түшилцээд хааяа дуулалдахад
Мөнгөн дарс ч амттай л болдог

Цогдоржийн Бавуудорж

Friday, February 21, 2014

Сургамжит өгүүллэг

                                                  Ангийн багш
                    Нэгэн удаа багш шавь нартаа хандан, ангидаа байгаа бүх сурагчдын нэрсийг 2 хуудсан дээр жагсаагаад нэр бүрийн ард зай үлдээхийг хүсэв. Багши хүүхдүүдийг бие биенийхээ талаарх бодож явдаг хамгийн сайхан зүйлсийг нэр бүрийн ард бичих даалгаварыг өгчээ. Хичээлийн хамгийн сүүлийн цаг байсан тул хүүхэд бүр тайван гэгч нь өөр өөрсдийн ажлаа дуусгаад , багшид хураалгаж, гэртээ харьцгааж байлаа. Ингээд багш долоо хоногийн эцсээр хүүхэд тус бүрийн нэр дээр ангийнх нь хүүхэд , өөрийнх нь тухай юу гэж боддог болохыг жагсаан бичсэн цаасыг тараажээ. Анги аз жаргал, инээмсэглэл , баяр баясгалангаар дүүрэв. Хүн бүр л Энэ үнэхээр тийм гэж үү ? Миний зан бусдын талархлыг хүлээж явдаг юм гэж би хэзээ ч бодож байсангүй . Хүмүүс надад ийм сайхан ханддаг байх гэж яасан сайхан хэрэг вэ? Хэмээн ам амандаа шаагилдаж байлаа. Удалгүй энэ цаасны талаар дахиж хэн ч дурссангүй. Багш хүүхдүүдийг энэ талаар бие биетэйгээ ярилцсан эсэх , ээж аавдаа үзүүлсэн эсэхийг ч сонирхсонгүй. Харин энэ нь сэтгэлзүйн дасгал үр дүнгээ өгсөн нь илт байлаа. Сурагчид бие биедээ өмнөхөөсөө ч илүү сайхан хандаж , сэтгэл хангалуун байдаг болов. Хамт олны уур амьсгал ч маш сайнаар эргэжээ. Хожим тэд сургуулиа төгсөхөд , ангийнх нь нэг хүүхэд Вьетнамын дайнд явсан боловч эргэж ирэлгүй амь үрэгджээ. Баатарлаг гавъяа байгуулсан тэр сурагчийнхаа оршуулгын ёслолд ангийн багш нь оролцов. Сүм дотор найз нөхөд нь ч мөн хүрэлцэн ирсэн байлаа. Оршуулгын ёслолд оролцсон цэргүүдийн нэг нь багш дээр нь хүрэлцэн ирээд , Та Маркийн ангийн багш уу? гэж асуухад бүсгүй: Тиймээ хэмээн толгой дохилоо. Харин өнөө цэрэг : Марк таны тухай маш их ярьдаг байсан гэв. Ёслолын дараа маркийн ангийн хүүхдүүд бүгдээрээ энэ цаасан дээр Маркийн тухай юу гэж боддог талаараа бичсэн байгааг хараад танилаа. Маркийн ээж , багшид хандан: Бид танд маш их талархаж явдаг . Хүү мниь үүнийг үнэт эрдэнэ мэт хадгалж явсан байна шүү дээ гэж хэлэв. Маркийн ангийн хүүхдүүд бүгдээрэ энэ тухай ярилцаж эхэллээ. Шавь Чарли томоогүйхэн инээмсэглэж , Одоо хүртэл энэ цаас миний өрөөний хананд байнга өлгөөтэй байдаг юм гэхэд , Жоржийн эхнэр нь. Миний нөхөр энэ цаасыг бидний хуримын альбомонд эхний нүүрэнд нь хийгээрэй гэж байсан гэв. Гэтэл Мэрилин “ би өдрийн тэмдэглэлийн дэвтэртээ байнга хадгалдаг” гэхэд, Вики “халаасаа ухан түрийвчээ нээгээд , эмтэрч муудсан цаасыг ангийн хүүхдүүддээ үзүүлээд” Манай ангийн хүүхэд бүр үүнийг хадгалж явдаг гэж би бодож байна хэмээн ярихад багшийн сэтгэл хөдөлж , нулимс унагаж байлаа.

Сургамжит өгүүллэг


                                                    Чимээгүй хайр 
               Нэгэн гэр бүл охиноо найз залуутай нь уулзаж учрахыг хориглодог байжээ. Гэр бүлийн уламжлалаа бодоод , охиноо ядуу хүнтэй амьдарвал насан туршдаа зовно гэж үздэг байв. Гэр бүлийн шахалт дарамтаас болж хайртай хос цаг үргэлж хоорондоо муудалцана. Охин найз залудаа дэндүү сайн боловч түүнээс цаг үргэлж Чи тэгээд надад хэр их хайртай вэ гэж асууна? Гэж асууна. Харин залуу үг дуу цөөтэй хүн тул охины уурыг тэр дор нь хүргэж орхино. Охин гэр бүлийнхээ дарамтаас болоод найз залуудаа цаг үргэлж уурладаг боловч найз залуу нь дуугүй л байдаг байлаа. Хоёр жилийн дараа залуу сургуулта төгсөж , гададад үргэлжлүүлэн сурамцахар болов. Явахаасаа өмнө тэр найз охинтойгоо уулзаад , “Би үг хэлэхдээ тийм сайн хүн биш л дээ. Гэхдээ миний мэдэж байгаа ганц зүйл бол би чамд хайртай. Хэрэв чи зөвшөөрвөл би үлдсэн амьдралаа чамтайгаа хамт өнгөрөөе. Мөн гэр бүлийн чинь төлөө би чадах бүхнээ хийнэ. Надтай гэрлээч” гэжээ. 
Охин зөвшөөрч , залуу хэлсэн үгэндээ хүрэх нь тодорхой байсан тул охины гэр бүл тэдний гэрлэхийг зөвшөөрчээ. Ингээд залуу явахаасаа өмнө сүй тавилаа. Өдөр хоногууд ээлжилсээр ... Охин ажил хийж , залуу гадаадад үргэлжлүүлэн суралцсаар л байлаа. Тэд И-мэйл болон утсаар харилцах нь хэдийгээр хэцү байсан ч гэсэн тэд хайрынхаа төлөө тэмцсээр л байв. Нэг өдөр охин ажил руугаа явж байгаад машинд мөргүүлжээ. Охиныг ухаан ороход , хажууд нь ээж аав нь сууж байлаа. Тэр хүчтэй гэмтжээ. Ээжийнхээ уйлж байгааг хараад тайвшруулах гэсэн боловч амнаас нь дуу гарахгүй байсан бөгөөд охин хэлгүй болжээ. Эмч охины тархи гэмтснээс хэл ярианы төв нь ажиллахаа больсон гэлээ. Охины сэтгэлийг ээж аав нь тайвшруулсан ч гэсэн тэр сэтгэлээр их унажээ. Эмнэлэгт охин чимээгүй уйлсаар байв. Гэртэээ иртэл утасны дуудлагаас бусад бүх зүйл хэвийн байлаа. Утас дуугарах болгонд зүрх нь хүчтэй өвдөнө. Охин өөрт нь тохиолдсон явдлаа найз залуудаа мэдэгдэхийг огт хүсээгүй бөгөөд түүнд дарамт учруулахыг бодохгүй байлаа. Ингээд охин түүнд хүлээж чадахгүй болсон тухай захиа бичжээ. Утсаа ч авахаа болилоо... Харин найз залуу нь сая сая дуудлага ирүүлж , захидал бичсээр л .. Охины хийж чадах цорын ганц зүйл бол чимээгүй уйлдаг болсон байв. Тэр уйлсаар л... Ганц охиноо энэ бүхнийг мартаж , аз жаргалтай болох болов уу? гээд ээж аав нь нүүхээр болжээ. Шинэ орчинд очоод , охин дохионы хэл сурч , шинэ амьдралаа эхэлж гэнэ. Охин өөртөө өнөө залууг мартах ёстой гэж өдөр бүр хэлнэ. Нэг өдөр түүний найз нь ирж , өнөө залууг буцаад ирсэн болохыг дуулгав. Харин охин найзаасаа түүнд өөрийнхөө тухай ярихгүй байхыг гуйсан бөгөөд залуугийн тухай өөр сураг ажиг сонсогдсонгүй. Нэг жилийн дараа найз нь өнөө залуугийн хуримын урилгатай дугтуй авчирч өгөв. Охин сандарч , захиаг нээтэл, өөрийнх нь нэрийг бичсэн байлаа. Юу болоод байгааг найзаасаа асуухаар эргэтэл , өмнө нь найз залуу нь зогсож байв. Тэрээр дохионы хэлээр , Би энэ дохионы хэлийг сурах гэж нэг жил боллоо. Би амлаж байснаа мартаагүй гэдгийг хэлэх гэсэн юм. Чиний дуу хоолой болохыг минь зөвшөөрнө үү
“Би чамд хайртай” гэж хэлээд залу хуримын бөгжөө охины хуруунд зүүж өгөв.

Сургамжит өгүүллэг

    
                                    Хайрын сүлжээ
                            Үдшийн бүрий болмогц , хээрийн замаар хуучин машинаараа гэртээ харихаар явж байлаа. Тосгонд байсан Левисийн үйлдвэр өвлийн ид хүйтээр хаагдсан тул амьдрал нь хэцүүхэн болжээ. Онцын шаардлагагүй л бол нутгийн энэ замаар машин бараг явдаггүй юм. Залуугийн ихэнх найз нар нь хот суурин бараадаж , ажил төрөлтэй болцгоож , мөрөөдлө биелүүлэхээр нутаг орноо орхин явсан болов тэр нутгаа сахин үлдсэн нь энэ ажээ. Энэ нутаг бол өвөг дээдэс нь өнөөг хүртэл үе дамжин амьдарч буй түүний төрж өссөн нутаг билээ. Тэрээр нутгийнхаа замаар нүдээ аниад ч гэсэн явж, замын хажуугаар юу байгааг цээжээр хэлж чадна. Харанхуйд цас будран орж байлаа. Явж байтал замын хажууд зогсож байсан машиныг бараг л харахгүй өнгөрөх дөхлөө. Хэдий орой болсон ч гэсэн машиныхаа хажууд хөдөлж ядах настай эмэгтэйг хараад залуу зогсохгүй байж чадсангүй. Тэр машинаа асаалттай нь орхиод шинэхэн мерседес машин ру очив. Залу хичнээн инээмсэглэсэн ч нөгөө эмэгтэйн санаа зовнисоор байлаа. Түүний машин эвдэрснээс хойш бүтэн цагийн турш ганц ч машин зогссонгүй. Тэр эмэгтэй дотроо, Арай энэ хүн намайг цохичихоод , хамаг юмыг минь аваад зугтах гэж байгаа юм биш биз. Энэ залуугийн зүс царайг нэг л биш, ядуу өлсгөлөн байгаа нь илт харагдаж байна гэж боджээ. Харин өнөө залу эмэгтэйг хүйтэнд даарч чичрэн , өөрөөс нь айгаад байгааг анзараав. Хатагтай би танд туслах гэсэн юм. Та машиндаа ороод жаахан дулаацах хэрэгтэй. Миний нэрийг Жон гэдэг юм гэж тэр хэлэв. Машины зөвхөн дугуй нь хагрсан байлаа. Жон тэр даруй дугуйг нь солиод , боолтуудыг нь чангалах зуур бүсгүй цонхоо нээж , түүнтэй ярилцаж эхлэв. Залуу арын багажны хайрцгийг хаасныхаа дара ядарч яваа хүнд тусалсандаа тун их баяртай байлаа. Гэтэл өнөө Хатагтай залуугаас хэдийг төлөх вэ? гэж асуув. Залуу хариуд нь би танаас ямарч шан харамж авахгүй. “Хэрвээ та надад үнэхээр баярлаж ямар нэг төлбөр төлөх гэж бодож байгаа бол дараагийн удаа хэн нэгэнд тусламж хэрэгтэй болсон үед намайг бодоод туслаарай” гэлээ. Жоны хувьд мөнгө амьдралд нь тийм ччухал зүйл биш гэж боддог нэгэн бөгөөд хэрвээ түүнд туслахаар зогсоогүй бол бүсгүйд ямар нэгэн муу зүйл тохиолдож болох байсан шүү дээ. Бусдад ямар нэгэн хариу тус нэхэлгүйгээр туслах нь өөрийнхөө үүрэг гэж Жон боддог байв. Залуухатагтайг машинаа асаагаад явах хүртэл нь үдэж өглөө. Ингээд өдөржин цаашид яах билээ хэмээн сэтгэл хямарч өнжсөн ч гэсэн бас нэг хүнд туслаж чадсандаа сэтгэл нь сэргэн, гэрийн зүг давхин одлоо. Нөгөө эмэгтэй хөдөлснөөсөө хойш тун удалгүй замын дэргэд байх жижигхэн кафе байгааг олж харав. Гэртээ харихын өмнө хэсэг дулаацаад гарахаар зогслоо. Хөдөөний зоогийн газар болсон хойно суухад жаахан тухгүй байв. Гэхдээ гүдэнд дулаахан, ажилд хичээнгүй , бие давхар бололтой зөөгч бүсгүй инээмсэглэн ирж өөрт нь туслахад хатагтайн сэтгэл уужирлаа. Настай хатагтай дотроо: Яагаад ч юу үгүй хүмүүс бусдад ийм сайхан тусархаг байдаг юм бэ? Энэ бүсгүй бараг л төрөх дөхсөн байна. Ийм үед ажил хийсээр байгааг бодоход хэцүүхэн амьдардаг бололтой. “Хүүхдээ гарахаар мөнгө төгрөгөөр их л дутагдах байхдаа”гэж бодлоо. Тэгтэл хэр ганцаараа ядарч явахад нь тусалсан нөгөө залуу санаанд нь орж ирэв. Хатагтай аоолоо идэ дуусаад зөөгчийг 100 долларын хариултыг авчрах гээд явах хооронд хаалгаар бушухан гарлаа. Зөөгч эргэн иртэл өнөө хатагтай алга болсныг үзээд , ширээ рүү хартал цаасан дээр нэг зүйл бичсэн байхыг олж харлаа. Захиан дээр ингэж бичсэн байв. Та надад өргүй . Би чгэсэн залуу цагтаа үр хүүхэдтэй болохын жаргал зовлонг амсаж явлаа. Хэн нэгэн танихгүй хүн надад тусалсан шиг , би чамд тэр л аргаар тусалж байна. Хэрэв чи надад энэ мөнгийг эргүүлэн өгөхийг хүсвэл бас над шиг хүнд туслаарай. Тэгээд миний тухай бодоорой. Хайрын энэ сүлжээ чамаар төгсгөл болохгүй байх гэж найдаж байна гэжээ. Хийх ажил их үлдсэн ч гэлээ бүсгүй хэвлийдээ байгаа нялх үрээ бодоод маргааш үргэлжлүүлье хэмээн шийдлээ. Тэр үдэш орой болсон хойно орондоо унтахаар хажуулахдаа , өнөөх сайхан сэтгэлт хатагтайн , түүний өгсөн мөнгөний талаар бодож эхлэв. Сайхан сэтгэлтэй хатагтай энэ хатагтай өөрт нь болон хайртай нөхөр , удахгүй мэндлэх үрд нь мөнгө хэрэгтэй байгааг яаж мэдсэн юм бол ирэх сараас эхлээд бидний амьдрал хэцүү болох байсан даа. Нөхрийгөө энэ талар ямар их санаа зовж явааг бүсгүй маш сайн ойлгож байсан юм. Тиймээс эхнэр нь нөхрийгөө үнсэн “Бүх зүйл сайхан болно. Сайн хүмүүс хорвоо дээр байгаа цагт аз жаргал хэзээ ч дундардаггүй юм. Би чамдаа хайртай шүү Жон минь хэмээн шивнэлээ.

Навчис бүжиж чамд гуниг төрвөл
Найз нь чамайг санаж байна гэж бодоорой
Нартай өдөр шувууд дуулан жиргэвэл

Надад чи дутаад чимээ өгч байна гэж бодоорой.


Аливааг сайн сайхнаар хардаг нүдтэй хүнд
Амьдрал бол аз жаргалаар дүүргэсэн боодолтой бэлэг.


Аз жаргалд хэрэгтэй бүхэн таны дотор байдаг
Амжилтыг аз жаргалыг өдөр бүр өөрөөсөө тасралтгүй олборло


Дэлхий дээр хайр үйлдвэрлэгч цор ганц бүтээл бол Хүн
Дэлхий дээр хүнийг төрүүлэгч цор ганц бүтээл бол Бүсгүй хүн.


Бүсгүй хүн гэрэлтдэг
Тэд өдөр бүр тодордог
Нэг л өдөр тэд хорвоог гийгүүлнэ

Учир нь тэднээс нар манддаг юм.


   Хайр бол агаар       Итгэл бол ус         Уучлал бол нар



Хүсэл бүхэн биелдэггүйд л амьдралын үнэ цэнэ оршдог.
/ Хоёр ертөнцийн буудал жүжгээс... /

Өөрийнхөө ертөнцөд, өөрийнхөө орон зайд, өөрийнхөөрөө байх юутай сайхан бэ?
Учир нь тэр л агшинд бидний зүрх сэтгэлд эрх чөлөөний дуулал эгшиглэж 

дотоод дуу хоолой маань бидэнтэй ярьдаг юм.

Хүн чанар, мөн чанар хоёр минь миний гоёо

Тиймээ би хамгийн баян
Тэнгэрлиг бүхэнд тэмүүлэх сэтгэлээрээ би баян
Тиймээ би бас хоосон
Тэмтрээд үзвэл тийм ч баян биш хэтэвч минь хоосон
Гэлээ ч би гэрэлт ирээдүйнхээ төлөө юу ч хийлгүй гараа хумхин
Гэгээвчээрээ ширтэхээс хэтэрдэггүй заримын хажууд би баян
Гуниг гутрал тохиолоо ч
Ирээдүйн сайн сайхныг олж харах
Итгэлийн нүдээ цавчдаггүй
Баяр жаргалд умбалаа ч
Бас өөр зүйл амьдралд тохиодгийг умартдаггүй
Тийм л биеэрээ намхан сэтгэлээрээ өндөр нэгэн
Тиймээ би хамгийн баян

    Тэнгэрлиг энэ хорвоогоос 
    Тиймээ би бүгдийг олсон
    Тэр бол зүгээр л гайхамшиг...
    Өөр юу хэрэгтэй гэж амьдрах дэндүү сайхан

        Өдөр бүр өчигдрөөсөө ч сайхан байна
        Өглөө бүр өмнөхөөсөө ч гэгээлэг байна


 Зүгээр л талархаж сурснаар амьдрал тэр чигтээ аз жаргалтай болдог
Энэ бол жаргалтай амьдардаг хүмүүсийн хамгийн том нууц.

           Хаа хүрэхээ мэдэхгүй байгаа хүн
           Хаашаа ч явдаггүй.

                                               
     Шинэ бүхний эхлэл нь өглөө
                   Сайхан бүхний эхлэл нь эерэг бодол

                                   Тэнгэрлиг бүхний эхлэл нь тэмүүлэл.



Эхийн хайрыг юугаар ч хэмжих аргагүй учир нь
Түүний хайр агаар амьсгалж зүрх нь цохилох тоолонд хэнд ч захирагдахгүйгээр үржиж томорч байдаг. Түүний зүрх тэр их хайрыг хэзээ ч багтааж дийлэхгүй учир эх хүн өөрөө тэр чигтээ хайр болдог.



                                                                           
                                                                    Эхийн сэтгэл 
                Эрт цагт хоёр овог аймаг амьдардаг байжээ. Нэг омог нь өндөр уулын оройд, нөгөө нь тэгш ьалд суурьшдаг байсан гэнэ. Нэг удаа өндөр уулын омог нь тэгш талын омгийг эзлэн түрэмгийлж нэг гэр бүлийн хүүг тахихаар авч оджээ. Тэгш талын омгийнхон ууланд хэрхэн авирахыг мэддэггүй байж гэнэ. Тэд уулын хүмүүсийн явдаг жимийг мэдэхгүй тул хэрхэн яаж ууланд авирахаа мэдэхгүй гайхав. Гэхдээ тэр омгийн хамгийн сайн зоригт эрчүүд нь хүүг авчирахаар уул руу явцгаажээ. Тэд ууланд авирахаар тал бүрээр оролдсон ч дөнгөж хэдхэн алхам газар л ахилаа. Хичнээн зүтгээд ч ямар нэмэр байсангүй. Удалгүй тэд нутаг руу гаа буцах болоход гэнэт хүүгийн ээж ирж байхыг харлаа. Зоригт дайчин эрс дотроо тэр бидэн шиг яахаа ч мэдэхгүй буцаж ирж байнө гэж бодоцгоов. Тэгтэл ээж хүгээ нуруундаа үүрсэн байхыг анзаарав. Тэдний нэг нь түүнтэй мэндэлж , бид энэ эгц цавчим ууланд авирах гэж хичнээн оролдовч чадаагүй. Энэ омгийн хамгийн хүчирхэг чадалтай эрс гарч чадаагүй байхад та яаж ингэж чадав аа ? гэхэд нөгөө эх мөрөө хавчиж , “Энэ хүүхэд чиний хүүхэд биш байсан болохоор л тэр шүү дээ” гэлээ.тэр чигтээ хайр болдог.

Агуу зорилго тавь, томоор сэтгэ, алсыг хар
Асуудлыг хажуунаас нь биш дээрээс нь хар, ахмадаас суралц
Нэр хүндийг хүндэл, өөрийгөө бүү гол, юунаас ч битгий ай
Биеэ бүү тоо, жижиг хямдхан юм бодож цагийг бүү үр
Чиний дайсан чи өөрөө, атаархал, амрыг харах зан
Сайн цагийг бүү хүлээ, тэр цаг чинь ирсэн
Монголын сэргэн мандалтын цаг ирсэн.













Thursday, February 20, 2014


 Миний шунал хүсэл
Хов хоосон орон зайд  би юуг хийж чадах вэ!
Ихийг хийе гэвэл надад сэтгэл хэрэгтэй
Эсвэл юу ч хийхгүй байж болно 
Тэгвэл надад гутрал хэрэгтэй
Гутрах нь тустай гэвч бага зэрэг байх шаардлагатай
Гуниг гутрал үгүй бол 
Баяр баяслын амтыг би мэдрэхгүй
Хор шар атаа хорслыг 
Хамгийн аюумшигтай 
Муу ёрын зэвсэг гэцгээх юм билээ
Гэвч би эсрэгээр нь ойлгодог
Хэрэглэх арга нь зөв бол 
Хэмжээлшгүй амжилтын хөдөлгүүр 
Хэтийн ирээдүйг аз жаргалд хөтлөх 
Хэний ч төсөөлөөгүй 
Тийм нэгэн ид шид гэж би ойлгодог 
Шунал хүсэл хэрэггүй 
Шулам болно гэхийг би 
Тоймгүй олон сонсож 
Толгойгоо гашилгаад ч ойлгодоггүй
Шунал хүсэл үгүй бол
Шууд л амьдрал зогсох бус уу
Шунал хүслийг би өөрөөр хардаг
Надад 3 нүд байдаг хоёр нь хорвоог тольдон 
Харин үлдсэн нэг нь хоосон орон зай дахь
Хүний хараагүйг харж мэдрээгүйг мэдэрдэг
Билгийн мэлмий
Энэ нүдээрээ би 
Эгэлгүй хорвоогийн олон зүйлийг шүүж тунгаадаг
Шунал хүслийг хүмүүс мэдрэхүйн эгэл хоёр нүдээрээ хардаг бол
Би билгийн мэлмийгээрээ хардаг тиймээс ч зөвтгөдөг
Би сайн сайханд шунаж
Саруул сайхан ирээдүйг хүсэж амьдардаг
Энэ бол миний шунал хүсэл
Би бас эрдэм номд шунадаг
Эгэл бус ертөнцийн гэгээн бүхэнд шунадаг
Мөн би эрүүлийг хүсдэг, амар амгаланг хүсдэг
Эргэх их дэлхийд энх тайван ирээдүйг хүсдэг
                                                                                       Гэгээн анд

Tuesday, February 18, 2014

Гэгээн андын шидэт үгс

 

  Өглөө бүр нүдээ нээгээд амжилтыг далал

     Аз жаргалын соронз бол талархал  

    Амжилтын соронз бол өөртөө итгэх итгэл

    Эд баялагийн соронз бол хөдөлмөр 

     Эрч хүчний соронз бол инээмсэглэл               

                                 

Би сүүдэр газрын мод



             Энэ дэлхий дээр бидэнд үл үзэгдэх , гарт үл баригдах тийм нэг аугаа хүч оршин байдаг. Тэрхүү хүчин байдаг эсэхэд эргэлзэх хэрэггүй. Учир нь хүн төрөх , хөгшрөх, үхэх, өдөр шөнө ээлжлэх , цас бороо орох, цэцэг ургаж навч шарлах гээд энэ бүхэн тэр хууль үйлчилж байгаагийн нэгэн тод илрэл.Үүнийг бид байгалийн хууль гэж нэрлэдэг.
Тэгвэл бид яагаад байгалийн хуулинд захирагддаг юм бол оо!
Өнөөдрийг хүртэл би энэ асуултын хариуг хайсаар ирлээ. Гэвч одоо хариултыг нь олсон.
Эрт цагт нэгэн философич хүн бол байгалийн амьтан гэж хэлсэн байна. Тэгвэл монголчууд үүнийг эртнээсээ мэддэг  их гүн ухаанч ард түмэн байсан учраас “хүн байгаль  хоёр хүйн холбоотой”  гэж үр хойчдоо сургасаар ирсэн ажээ.
Одоо надад тэр их гүн ухааныг залгуулагч,  мэргэн түмний  үргэлжлэл болсон  аав минь байгаад би баяртай байдаг. Би Богдхан уулынхаа өвөрт төрж өссөн азтай нэгэн. Зун намрын аль ч цагт зав л гарвал гэрийнхэнтэйгээ самар жимс түүж салхилахаар Богд ууландаа гарна. Гадаа шар эсгий уугим халуун байлаа ч ойд орохоор л сэрүүцээд удалгүй даарч эхэлдэг сэн. Тэгээд би нэг удаа ааваасаа яагаад ийм хүйтэн байгаа учрыг асуухад “Энд наргүй байгаа болохоор л хүйтэн байгаа юм” гэж хариулсан юм. Энэ хариултыг сонссон даруйдаа би ааваасаа Сүүдэр газарт ургасан мод, нартай газар ургасан мод хоёрын аль нь өндөрт ургадаг юм бол? гэхэд бүхнийг мэддэг аав маань юу ч хэлэлгүй инээмсэглээд миний охин том болоод мэднээ гэж хэлээд л орхисон юм. Тэгээд би гэдэг хүн жаахан урам хугарсан ч дотроо бол мэдээж наран талд ургасан мод л өндөр байж таарна шд гэж таамаглан бодож билээ.
Аливаа амьтан ургамал амьд бодгаль наргүйгээр оршин тогтнох аргагүй. Нар, нарны гэрэл бол амьдралын амьд байгалийн оршихуйн үндэс ажээ.
Хожим хүний амьдралд ч байгалийн хууль ижилхэн үйлчилдгийг амьдралаасаа олж мэдээд тэр хариугүй бодлогоны учрыг олсон доо. Үнэндээ байгалийн хууль гэдэг бол мөн чанартай амьдралын хууль юм.
Одоо би өөрийн амьдралыг эргэн харахад яг л олоон жилийн өмнө тэр ойд таарсан сүүдэр газрын модыг харах шиг болдог. Тиймээ би сүүдэр газарт ургасан мод байсан. Дундуур бүхнээ дүүргэж, дутуу бүхнээ гүйцээхийн тулд хэнээс ч дутахгүй сайхан амьдрахыг хүсч би чин сэтгэлээсээ нарлаг амьдралд тэмүүлсэн.Үр дүнд нь би ямар гайхалтай хариуг олсон гээч... Сүүдэр газар ургасан мод наранд тэмүүлсээр нартай газар ургасан модноос ч өндөрт ургадгийг олж мэдсэн. Амьдралынхаа бодлогыг зөв бодоорой гэсэн шиг тэр үед юу ч хэлээгүй аавдаа баярлах шиг... Ухаантай аав минь тэгэхэд хариуг нь шууд л хэлчихсэн бол би өөрийнхөө амьдралаас энэ бодлогын хариуг олох байсан болов уу гэж хааяа эргэлздэг юм. Тэр нэгэн  хариугүй сонирхол татсан бяцхан бодлого миний амьдрал өөрөө өөрийгөө олох амьдралаа өөрчлөх их гараа болсон шиг санагддаг. Энэ бол зүгээр л сүүдэр газрын ургасан бяцхан модны энгийн нэгэн түүх. Харин энэ дэлхий дээр дэндүү олон мянган аварга модод сүүдэр газар л ургасан байдгийг би олж мэдээд бахархах сэтгэлээр жигүүрлэдэг. Гайхалтай сайхан холливуудын одод, алдар суутнууд мэргэн ухаантнууд, дэлхийн гайхалтай удирдагчид, сайн үйлсийн эздээс жишээ дурдвал Жон Кеннеди,  Стив Жобс, ДжекиЧан,  Опра Винфри, Ник Войжич  гээд олон мянган жишээг одоо би өгүүлж чадах ч цаас үл хүрэх биз. Гэлээ ч Сүүдэр газрын моддоос хамгийн өндөрт ургаж аугаа түүхийг бүтээсэн хүн бол Монголын бахархал, Дэлхийн шилдэг удирдагч, Энхтайвныг цогцлоогч суу билигт  Эзэн Чингис хаанаас өөр хэн байх билээ. Тэрээр дэндүү балчир насандаа өнчрөлийн гашуун зовлонг амсч тэсэхүйеэ бэрх цаг хугацааг өөрийн биеэр сөрөн зогссон. Тэр элэг бүтэн, элбэг дэлбэг юугаар ч дутаагүй өссөн бол тийм аугаа ихийг бүтээж Их монгол улс энэ дэлхийн түүхэнд байх байсан болов уу? ... эргэлзээтэй. Магадгүй ихийг хийж бүтээн гэж итгэсэн хүндээ л тэнгэр бурхан муруй зам хайрлаж хамгийн хүнд ачаагаа үүрүүлдэг бололтой. Тиймээс зовлонгийн түлхүүрээр жаргалын  хаалгыг нээж чаддаг ер бусын хүчтэй хүмүүс ихэвчлэн сүүдэр газарт илгээгдсээр ирсэн байдаг.
Дээрхийн гэгээнтэн 14-р Далай лам “Хүссэн бүхнээ авч чадахгүй байна гэдэг нь заримдаа гайхамшигт ололт болдгийг сана” гэж энэ тухай сургасан бололтой.
Ингээд бодохоор би сүүдэр газарт ургасандаа баярладаг, сүүдэр газарт өссөнөөрөө бахархдаг. Наранд тэмүүлэх, өндөрт хүрэх өөрөөр амьдрах хүчийг өгөхөөр намайг зорин ирсэн бэрхшээл бүхэндээ талархдаг.
Эцэст нь өөрийн амьдралаас ургасан нэгэн оноч мэргэн үгээр эссэгээ жаргаая.
Бэрхшээл бүхэн бэрхшээл байдаггүй. Бэрхшээл бол зүсээ хувилгасан боломж байдаг.
Тиймээ би сүүдэр газрын мод.  Тиймээ би тэнгэрт тэмүүлэгч мод.

Хүндэтгэсэн:  Гэгээн анд