Monday, February 17, 2014

Би бол хүслийн шувуухай


Орой нь үл харагдах оргил
Бодолд минь ургадаг
Онох алдахын дэнс намайг тэр зүгт хөтөлдөг
Өглөө бүр би
Түүн өөд тэмүүлдэг
Огтоос харж байгаагүй олон зүйлтэй тулгардаг
Харгуй замаар бүдчин ,бүдчин байж би тэмүүлдэг
Хэзээ ,хаана ч хүрэхээ мэдэхгүй
Чигээрээ л явдаг
Хэний ч юм бүү мэд нэгэн
Содон  хоолой надад ингэж шивнэдэг
Хааяа би эргэж алхмаар боловч
Хачин ер бишийн хүч намайг араас минь түлхдэг
Зүйл бүрийн танил биш
 Манан будан, зэрэглээ, хуй салхи замыг минь хааж
Зүгээр ч үгүй бас нэгэн
Хачин мэдрэмж хөлийг минь тушдаг  ч
Урагшаа хазайхгүй алхах тоолонд
Утаан дундаас нэгэн  гар
Надаар хань хийх  гэж чангаадаг
Бие минь эндээ үлдэх хувьтай байсан ч
Сүнс минь заавал тэнд очно
Бороо болон би  түүн дээр заларна
Бодол асган байж
 Би цас болон   хучна
Ус мөрөн болоод би өлмий юуг нь үнсэнэ
Уул тал болоод чамтай нөхөрлөн сууна
Алхана би  алхана заавал урагшаа
Тэмүүлнэ би тэмүүлнэ заавал тэнгэр өөд
Орой нь үл харагдах оргил
Сэтгэлд минь сүндэрлэдэг
Онох алдахын дэнс намайг тэр зүгт хөтөлдөг
Олдсон ганц  насаа би  түүний төлөө үрдэг
Одоо ч ирээдүйд ч   би тэр зүгт л хардаг
Оршиж байна би яг энд
Яг энэ цагт л  оршиж байна гэвч
Оюун санаа ,бодол сэтгэл минь
Огторгуйн дундуур даль жигүүр дэлгэн
Орой нь үл харагдах оргилын зүгт
Оройн титэм нь болохоор нисчихсэн байдаг
Олон мянган оддоос онцгой даалгавар тээж 
Огт танихгүй ертөнцөөс тэр зүгт илгээгдсэн
        Би бол хүслийн шувуухай

                                   Хүндэтгэсэн: Гэгээн анд

No comments: