Monday, February 17, 2014

Өөртөө итгэ


















Анд найздаа барих анхны бэлэг болгон өөрийн сэтгэлээс урган гарсан нэгэн шүлгээ зориулья
Амжилтанд хүрэхэд чинь бага ч атугай туслана гэдэгт итгэлтэй байнa.

      Өөртөө итгэ
Хэтийн ирээдүйгээ хэн нэгнээс бүү асуу

Ямар ч мундаг хүн байлаа

Өөрөөс чинь илүү өөрийг чинь мэдэхгүй

Чадах болов уу гэж бүү эргэлз

Хүний хийсэн зүйлийг чи яагаад чадахгүй гэж

Хэний ч хийгээгүй зүйлийг хүртэл хүн л хийдэг шүү дээ

Өөртөө чи итгэхггүй байхад

Өөрт чинь итгэх хүн олдоно гэж үү дээ

Санаанд орсон сайхан бодлыг

Сайхан мөрөөдөл байлаа даанч... гэж бүү бод

Чиний толгойд орж ирсэн л бол

Чиний хийж чадах л зүйл байгаа

Өөрийгөө чи өндрөөр үнэл

Өөр хаана ч чамаас өөр чи байхгүйг сана

Сэтгэлд гутарч санаа зовох үедээ

Сайхаан амьдрал өөрөө сайхан

Чаднаа би бүхнийг чадна гэж зоригтой хэл

Чамаар л дутах хорвоо учраас

Чи энэ дэлхий дээр мэндэлсэн биш үү

Дотоод би-тэйгээ ярилц

Би Би хэн билээ гэж өөрөөсөө асуу
Сүр хүч, Эр чадал
Зориг тэнхээ, Золбоо самбааг чинь

Зориуд хэн нэгэн үгүйрүүлэх гэж оролдвол

Сэтгэлзүйн дархлаатай байж

Гадны нөлөөнд автахгүй байхыг хичээ

Авъяас чадал, өөртөө итгэх итгэлд чинь

Атаархсан олон чамайг мохоох гэвэл

Анхны дайчин хэвээрээ знэт зүйлээ хамгаалж

Ажиггүй өнгөрөөж бай заримдаа

Хүмүүс чамайг хөөсөн гурил, үлээсэн шаар

Савангийн хөөс шиг замхраасай гэж хүссэн ч Чи

Орчлон хорвоогийн омголон дошгин хуй

Одот мөнгөн тэнгэрийн хүчит догшин луу

Хан хурмастын эрчилсэн аянга цахилгаан

Хөх улаанаараа хөвчирсөн шүрэн улаан түймэр

Хөлгүй хөх тэнгисийн хуйларсан их давалгаа гэдгээ мэдэрч

Хэзээ ч хаана ч өөртөө л итгэж амьдраарай

Чи чадна.

                                                  Хүндэтгэсэн: Гэгээн анд

1 comment:

Anonymous said...

Goy uram hairlasan shuleg bna Profile post deere tavij bolhuu