Monday, February 17, 2014

Оноч мэргэн үгс


Бодит амьдралаар минь шалгагдсан афоризмууд

Өөртөө итгэлтэй өмнөө зорилготой өөдрөг үзэлтэй хүн хамгийн жаргалтай амьдардагГутранги үзэлтэй гундуу бодолтой ганц ч зорилгогүй хүн хамгийн жаргалгүй амьдардаг

Өөртөө итгэсэн өдөр бүр минийх байдаг
Өөртөө итгэлгүй өдөр бүр хүнийх болдог

Аз жаргалд хэрэгтэй бүхэн таны дотор байдаг
Амжилтыг аз жаргалыг өдөр бүр өөрөөсөө тасралтгүй олборло

Чи бол энэ хорвоогийн хэний ч хараагүй
Нээж үзээгүй тийм гайхалтай эрдэнэсийн авдар
Чухам тэр авдрын түлхүүр гагцхүү чамд л байгаа
Чи өөрийгөө эрдэнэсийн авдар гэдгийг мэдэлгүй
 Түлхүүрээ атгаж төрснөө харалгүй явсаар хорвоог дуусгавал
Энэ дэлхий зөвхөн тэр эрдэнээр чинь дутах болно
Энэ бол чи
Чи бол ийм л үнэ цэнэтэй.

                                   Хүндэтгэсэн: Гэгээн анд




No comments: