Monday, February 17, 2014

Ганцаардахад чинь би чиний дэргэд...

 Таахын аргагүй оньсого шиг энэ амьдралын уртад заримдаа хүн хүнээрээ дутаж хорвоод ганцаардах үе бишгүй...
 Алдаж онох, гуньж гутрах үед сэтгэлийн дэм, итгэл урам өгч амьдралын гэрэл гэгээг олж харахад тусалж жаргал зовлонгоо хуваалцан гарыг тань атгаж, мөрийг чинь түших хүн олдохгүй байх шиг санагдах үе танд тохиолдож байв уу... Энэ үед бид  итгэл урам өгч, эрч хүч хайрлах тийм нэгнийг  чин сэтгэлээсээ хүсдэггүй гэж үү! Тиймээ миний амьдралд ийм зүйл их тохиолдож байсан. Сайн сайхныг харах нүдээ гээх үед мэлмийг минь нээх, өөртөө итгэх итгэлээ алдан хүсэл мөрөөдлөөсөө ухран шантрах үедээ эрч хүч өөдрөг тэмүүлэл тэтгэх,  итгэл урмаар дэмжин хэзээд сэтгэлийн дэм өгөх хэн нэгнийг хайдаг байлаа... Гэлээ  ч тийм анд нөхөр үнэндээ хүн бүрт байдаггүй нь харамсалтай. Энэ бүхнийг би биеэрээ үзэж мэдсэн тул надтай адил сайн анд нөхрийн өмөг түшгийг үгүйлэн чин сэтгэлийн дэмээр дутаж яваа хэн бүхэнд халуун зүрхнийхээ элч гэрэл, итгэл сэтгэлээ зориулж, эрч хүч зориг тэвчээр өгөх хамгийн ойрын Гэгээн анд тань байхыг хүслээ. Ингээд гэгээн анд нь чиний баяр жаргал уйтгар гунигтай бүхий л үед дэргэд чинь байж чамтай хамт хүсэл мөрөөдөл бүхний чинь биелэл өөд хамтдаа алхах болноо урагшаа!                          
                                                                                                       Хүндэтгэсэн: Гэгээн анд


No comments: