Thursday, February 20, 2014


 Миний шунал хүсэл
Хов хоосон орон зайд  би юуг хийж чадах вэ!
Ихийг хийе гэвэл надад сэтгэл хэрэгтэй
Эсвэл юу ч хийхгүй байж болно 
Тэгвэл надад гутрал хэрэгтэй
Гутрах нь тустай гэвч бага зэрэг байх шаардлагатай
Гуниг гутрал үгүй бол 
Баяр баяслын амтыг би мэдрэхгүй
Хор шар атаа хорслыг 
Хамгийн аюумшигтай 
Муу ёрын зэвсэг гэцгээх юм билээ
Гэвч би эсрэгээр нь ойлгодог
Хэрэглэх арга нь зөв бол 
Хэмжээлшгүй амжилтын хөдөлгүүр 
Хэтийн ирээдүйг аз жаргалд хөтлөх 
Хэний ч төсөөлөөгүй 
Тийм нэгэн ид шид гэж би ойлгодог 
Шунал хүсэл хэрэггүй 
Шулам болно гэхийг би 
Тоймгүй олон сонсож 
Толгойгоо гашилгаад ч ойлгодоггүй
Шунал хүсэл үгүй бол
Шууд л амьдрал зогсох бус уу
Шунал хүслийг би өөрөөр хардаг
Надад 3 нүд байдаг хоёр нь хорвоог тольдон 
Харин үлдсэн нэг нь хоосон орон зай дахь
Хүний хараагүйг харж мэдрээгүйг мэдэрдэг
Билгийн мэлмий
Энэ нүдээрээ би 
Эгэлгүй хорвоогийн олон зүйлийг шүүж тунгаадаг
Шунал хүслийг хүмүүс мэдрэхүйн эгэл хоёр нүдээрээ хардаг бол
Би билгийн мэлмийгээрээ хардаг тиймээс ч зөвтгөдөг
Би сайн сайханд шунаж
Саруул сайхан ирээдүйг хүсэж амьдардаг
Энэ бол миний шунал хүсэл
Би бас эрдэм номд шунадаг
Эгэл бус ертөнцийн гэгээн бүхэнд шунадаг
Мөн би эрүүлийг хүсдэг, амар амгаланг хүсдэг
Эргэх их дэлхийд энх тайван ирээдүйг хүсдэг
                                                                                       Гэгээн анд

No comments: