Monday, February 17, 2014

Би брэнд түүний үндсэн 3 нууц”






Би брэнд” Угтаа хүн өөрийн дотор хүний мөн чанарыг танин мэдсэнээр,  өөрийн дотоод нууцлаг ертөнцөө нээж улмаар түүнээсээ гайхамшгийг олборлож эхэлснээр “Би” хэмээх цоо шинэ брэнд болж чаддаг.  Тэгвэл би брэндийн төлөөлөгчид болсон хэн хэний тухай бид мэдэх вэ?  
 Бетховен, Бах, Моцарт, Леонардо да винчи, Пикассо, Исаак Ньютон, Томас эдисон гэх мэт би брэндийг бий болгож хүн төрөлхтний түүхэнд үлдсэн олон хүнийг бид нэрлэж чадна. Монголчуудын хувьд ч мөн тийм бахархалт хүн бий энэ бол Мянганы суутан Чингис хаан. Эдгээр хүмүүс өөрийн дотор хүнийг таньж дотоод ертөнцөө тайлж чадаагүй байсан бол энэ дэлхийн түүхэнд гайхалтай сонгодог зураг, сонгодог хөгжим симпониуд, шинжлэх ухааны их нээлтүүд, их монгол улс түүний байлдан дагуулал гэх мэт аугаа бүхэн хүн төрөлхтөний түүхэнд байхгүй байх байжээ.
Би сая хүн бүхэнд ийм гайхалтай боломж байдаг ч  харамсалтай нь цөөнх нь өөрийгөө олж би брэнд болж чаддаг тухай ярилаа. Тэгвэл бид хэрхэн яаж тэдгээр хүмүүс шиг гайхамшгийг өөрөөсөө олборлодог “Би брэнд” болж чадах вэ?
Би брэндийн үндэс нь юу вэ?
 Агаар, Ус, Нар шиг юугаар ч орлуулах боломжгүй үндсэн 3 нууц байдаг. Агааргүйгээр хүн амьд явах ямарч аргагүй байдагтай адил би брэндийг дотоод үнэ цэнэгүйгээр бий болгох боломжгүй энэ бол нэгдүгээр нууц. Бид үнэ цэнэтэй байх хэрэгтэй энэ гэхдээ гадаад үнэ цэнээс ялгаатай дотоод үнэ цэнэ буюу бидний дотоод дүр төрх юм. Бидний өөрийгөө үнэлэх үнэлэмж өөртөө итгэх итгэл, өөрийгөө хайрлах хайр хүндлэл, өөдрөг үзэл, өөртөө сэтгэл хангалуун байдаг зан чанар зэрэг нүдэнд үл үзэгдэх сэтгэхүйн олон янзын хандлага хэв шинжүүд нь хүний дотоод үнэ цэнийг илэрхийлдэг. Үүний үндэс нь өөртөө итгэх итгэл юм. Үүнтэй холбоотой нэгэн жишээг би ярьж өгье!
Нэг жаал хүү дэлгүүрийн үүдээр өнгөрч байтал хүмүүс бөөгнөрөн бужигнаж байхаар нь сонирхон очжээ. Гэтэл тэнд төрөл бүрийн хөөрхөн гөлөгнүүдийгсагсанд хийчисэн худалдаж байна гэнэ. Хүүг харж байх зуур бараг бүх гөлөг зарагдаж ганцхан гөлөг үлджээ. Хүүг гөлөгийг ганцаараа үлдсэнийг нь гайхан хартал хөл нь доголон болохоор хүмүүс аваагүй хэрэг байжээ. Хүү түүнийг харан зогсож байтал дэлгүүрийн эзэн иржээ. Би энэ гөлгийг авъя гэхдээ мөнгө минь арай хүрэхгүй нь дараа үлдсэнийг нь өгье гэж хэдэн тал мөнгийг нь сарвайжээ. Гэтэл эзэн өө энэ гөлөг чамд таалагдаж байгаа бол чи үнэгүй ав учир нь наад гөлөгний чинь хөл төрөлхийн доголон тийм болохоор чамтай бусад гөлөг шиг хөөцөлдөн тоглож чадахгүй гэхдээ чи үнэхээр авмаар байьал үнэгүй ав гэхэд хүү уурлан үгүй ээ би бүтэн эрүүл гөлөгтэй адилхан үнээр худалдаж авна гэж хэлжээ. Учир нь би ч гэсэн бусадтай адилхан хөөцөлдөн тоглож чадахгүй гэлээ ч түүнийг хэн нэгэнд хэрэгтэй гэдгийг ойлгуулмаар байна гэж өмдөө сөхөхөд төмөр хөд цухуйж гэнэ. Эндээс хүн ямар ч байж болно гэхдээ өөрийгөө үнэлэх үнэлэмж хайрлах хайр байх ёстойг харуулж байна. Энэ хүүгийн гадаад төрх нь өөр ч гэсэн дотоод төрх өөртөө итгэх итгэл аливааг харах өнцөг нь эерэг байгааг харж болох юм. Энэ бол эерэг хандлага өөртөө итгэх итгэл.
 Тэгэхээр би хэмээх цор ганц брэндийг бий болгохын тулд бидэнд зайлшгүй хэрэгтэй агаар шиг 1-р нууц бол Эерэг хандлагуудын үндэс болсон өөртөө итгэх итгэл
 Ингээд өөртөө итгэснээр эерэг хандлагууд бий болоод зогсохгүй хүн өөрийгөө таньж мэдэж эхэлдэг. Гэвч бидэнд дан ганц агаар байгаад ус байхгүй бол бид амьдарч чадахгүй үүнтэй адил
 Би брэндийг бий болгох 2 дахь нууцыг задлъя! Энэ бол үнэт зүйл.

“Ямар нэг юмыг аминаасаа ч илүү хайрлана гэдэг амьдралаа ердийн нэгэн амьдралаас хавьгүй дээгүүр болгож буй хэрэг” гэж Жан Ростан хэмээх их сэтгэгч нэгэн цагт хэлсэн байдаг. 
Тэгвэл  Чингис хаан “Нэр алдар хэмээх Аху төр адил эрхэм нэр төр хоёроо аминаасаа ч илүү дээдэл” гэж сургадаг байжээ. Түүний зорилго бол Чингис хэмээх нэрийг мөнхлөх явдал байгаагүй түүний үнэт зүйл бол Монголын нэр төр хоёрыг л бүтэн байлгах явдал байсан төдийгүй Монголчуудыг эв эе хэмээх нэгдсэн нэг хүчирхэг гарт зангидан өөрийн үнэт зүйлээ үндэстэний үнэт зүйл болгож чадсан байдаг. Тиймээс ч 13-р зууны Монгол хэмээх нэр, төр одоог хүртэл хэдэн зууны турш дэлхийн сонирхлыг татсан брэнд сэдэв байсаар байна. Тэгэхээр та бид өөртөө итгэж, эерэг сэтгэлгээг бий болгоод зогсохгүй биднийг үргэлж урагш хөдөлгөдөг, амьдралыг тань үргэлж аз жаргалтай утга учиртай болгож байдаг Үнэт зүйлээ олох зайлшгүй шаардлагатай юм.
Үүнийг үнэт зүйл гэж нэрлэхээс гадна хүсэл мөрөөдөл, зорилго тэмүүлэл гэж илүү ойрхоноор тайлбарлаж болно. Ийнхүү та өөрийн үнэт зүйл, амьдралын эцсийн зорилго болсон “Аугаа хүсэл мөрөөдөлтэй байх тусам түүнд хүрэх зам нь ойр байх болно.”
 Харин бид агаар устай байгаад амьдарч чадах билүү? Бас л үгүй бид нарны гэрэгүйгээр оршин амьдрах боломжгүй. Яг л үүн шиг би брэндийг бий болгохын тулд бас нэг нууцыг мэдэх хэрэгтэй. Энэ бол үйлдэл юм.
Үйлдэл гэхээр л Томас Эдисоны жишээ санаанд орж ирдэг. Гэрлийн шилийг лампыг бүтээх хүртлээ хэдэн мянган үйлдэл хийж цуцалтгүй хөдөлмөрлөсөн байдаг. Хүссэн зүйлдээ хүрэхийн тулд ус 99 градуст биш зөвхөн 100 градуст буцалдаг гэдгийг тэрээр сайн мэддэг байсан тул хүсэл мөрөөдлийнхөө төлөө өдөр бүр үйлдэл хийж эцэст нь хүссэн амжилтандаа хүрчээ. Бид хамгийн сүүлийн алхмыг хийхдээ алдаа гаргах нь олон...
Одоо би та бүхэнд би хэмээх дотоод хүнээ олж брэнд болгож амжилт бүтээхэд тань тус болох сүүлийн нууцыг задлах гэж байна.
Нэгэн болжморын түүхийг би ярих дуртай. Өөрийгөө жирийн нэг болжмор гэж боддоггүй болжмор байжээ. Тэгээд үргэлж тэнгэрийн хязгаарт хүрэхийг хүсдэг байсан. Тэгээд харин найзууд нь болохоор түүнийг тэнэг гэж шоолдог байсан байгаа юм. Харин тэр тэдний хэлж үнэт зүйлдээ үнэнч байж үйлдэл хийсэн. Тэгээд нэгэн өдөр тэнгэрийн хязгаарт хүрэхээр нисэх аялалдаа гарчээ. Түүний даль жигүүр нь цуцаж  цус нь гоожин шархалж байсан ч ниссээр өөрөө өөрийгөө ялж амьдралынхаа эцсийн мөчийг хүртэл аз жаргалыг мэдэрч яг л хангарьд шиг нэр төртэйгээр тэнгэрт хальжээ. Гэтэл өөрийн гэсэн үнэт зүйлгүй зорилгогүй болжморууд өнөөх болжморын тэнэгийг гайхан шулганалдан өдөр хоногийг өнгөрөөсөөр өөрсдийнхөө амьдралын төлөө өчүүхэн ч үйлдэл хийлгүй явсаар эцэст нь сахилгагүй хэдэн жаалд жавхаар харвуулан үхсэн гэдэг.
Эндээс хамгийн чухал нэг зүйл бол өөртөө итгэж үнэт зүйлээ олох нь хангалттай биш та түүнийхээ төлөө тасралтгүй үйлдэл хийж услаж тордож хөдөлмөрлөснөөр Таны хүссэн жимс ургадаг юмаа.
Хүн өөртөө итгэж үнэт зүйлээ тодорхойлж үйлдэл хийснээр амжилтанд хүрч сэтгэл хангалуун амьдарч чаддаг. Тэгээд энэ дэлхий дээр цор ганц гэдгээ мэдэрч өөрөөсөө гайхалтай эрдэнэсийг баялгийг олборлож эхэлдэг. Энэ үедээ та би хэмээх дотоод би хэмээх брэндээрээ гангарч аз жаргалтай амьдарч чадна.
 Тэгэхээр би брэнд гэгч зүйлийг бий болгохын тулд дараах салшгүй 3 нууцыг амьдралынхаа дадал болгох хэрэгтэй. Агаар, Ус, Нар гурвыг марталгүй санаж явах учиртай. Мөн өөрөөр жишээлбэл Бид бүхний хүсч байгаа би өрэндийг жимсний мод гэж үзвэл
1-рт Сайхан үржил шимтэй хөрс нь бол  Эерэг хандлага, өөртөө итгэх итгэл
2-рт Сайн сортын шилмэл үр нь бол Үнэт зүйл хүсэл мөрөөдөл зорилго тэмүүлэл
3-рт Арчилгаа тордолгоо өдөр тутмын хөдөлмөр нь бол Үргэлжийн  үйлдэл байх юм.
Ингэж бид хүссэн жимсээ өөрөөсөө ургуулсанн би брэнд болж чаднаа.
 Ингээд Би брэндийн 3 нууцад нэвтэрсэн та бүхэн тун удахгүй өөрөөсөө гайхамшгийг олборлож өрөөл бусдыг гайхшруулна гэдэгт эргэлзэхгүй байна. Танаар л дутах хорвоо шүү. Та энэ дэлхийн гайхалтай өнгө үнэр эгшиг уянга алин ч байж магадггүй гагцхүү та ямар нэгэн брэнд гэдгийг л би мэдэж байна. Та бүхэндээ амжилт хүсье!
                                                                                                                     Хүндэтгэсэн Гэгээн анд

1 comment:

Anonymous said...

ЯчёЯЧёЯЧё